2.2 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ
Агентлаг нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:
2.2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим системээр зохион байгуулах;
2.2.2. байнгын хэрэгцээт бараа, үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтыг зохион байгуулах, ерөнхий гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, цахим дэлгүүрийг удирдан зохион байгуулах;
2.2.3. худалдан авах ажиллагааг шуурхай, ил тод болгох, тендер шалгаруулалтын үнэлгээнд хүний оролцоог бууруулах боломжийг судалж, худалдан авах ажиллагааны цахим системийг хөгжүүлэх;
2.2.4. дотоодод үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, эх оронч худалдан авах ажиллагааг зохион байгуулах; 2.2.5. худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан төсвийн ерөнхийлөн захирагчдын зохион байгуулах тендер шалгаруулалтын тоо мэдээллийг нэгтгэх.