Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Мод тарих нээлттэй өдөрлөг зохион байгуулж, Сүмбэр сумын Тэрэгтэд байрлах "Говьсүмбэр-30" цэцэрлэгт хүрээлэнд 33 байгууллага 1980 мод, бут тарьлаа.
Уг арга хэмжээний үеэр сум дундын Ойн ангийн мод үржүүлгийн газар, ШШГГ 425 дугаар нээлттэй хорих ангийн мод үржүүлгийн газар, Модны их ургац ЗБН болон модны үрсэлгээ бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд модны тарьц, суулгац худалдаалсан.
#Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр
#Байгалиа хамгаалья аян