Байгууллага үүсэх болсон түүхэн нөхцөл байдал: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх, Засгийн газрын 2023 оны “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 312 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/294 дугаар захирамжаар аймгийн Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан.
Байгууллагын албан ёсны нэр: Говьсүмбэр аймгийн Худалдан авах ажиллагааны газар.
Байгууллагын анхны даргаар Болдбаатар овогтой Болд-Эрдэнэ томилогдон 2024 оны 01 дүгээр сарын 02-оос эхлэн ажиллаж байсан.
Аймгийн Засаг даргын 2023 он 10 дугаар сарын 20-ны өдрийн А/294 дугаар “Худалдан авах ажиллагааны бүтэц, орон тоог тогтоох тухай” захирамжаар 7 орон тоотой батлагдсанаар төрийн захиргааны 4, төрийн үйлчилгээний 3 албан хаагч тус бүр ажиллаж боломжтой болсон.
Байгууллагын бүтэц: Худалдан авах ажиллагааны газрын дарга, ахлах мэргэжилтэн 2, мэргэжилтэн 2, нягтлан бодогч, архив бичиг хэргийн эрхлэгч гэсэн 7 орон тоо батлагдсан.
Байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь :
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжийн хүрээнд дагуу зохион байгуулж, ил тод, нээлттэй, өрсөлдөх боломжийг бүрдүүлэхэд оршино.
Аймгийн хэмжээнд Худалдан авах ажиллагааны төлөвлөлт, ил тод байдал, тендер шалгаруулалт зохион байгуулах, үнэлгээний хороонд ажиллах мэргэшсэн ажилтны сан бүрдүүлэх, үр дүнг ил тод нийтлэхэд хяналт тавих, тайлагнах, удирдлага арга зүйгээр хангаж ажиллах,
Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан 100 хувьд цахимаар тендер шалгаруулалтыг зохион байгуулах, системийн ашиглалт, сургалтыг зохион байгуулж, Төрийн худалдан авах ажиллагааны газраас гаргасан бодлого, шийдвэрийг танилцуулах.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг орон нутагт хэрэгжүүлэх, худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжийн хүрээнд дагуу зохион байгуулж, ил тод, нээлттэй, өрсөлдөх боломжийг бүрдүүлэхэд оршино.
Худалдан авах ажиллагааг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай зохион байгуулж, төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, төрийн худалдан авах ажиллагааг олон улсын жишигт хүргэх, нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэхэд оршино.