• 70543032
  • admin@gs.spa.gov.mn
Стратеги

Стратеги

Агентлагийн үйл ажиллагааны стратеги

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль, эрх зүйн акт, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын тэргүүлэх чиглэл, эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд Шадар сайдад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хэрэгжих худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэх, ил тод, нээлттэй тендер шалгаруулалтын бодлого баримтлан ажиллахад оршино.

2.2 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Агентлаг нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

2.2.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг цахим системээр зохион байгуулах;

2.2.2. байнгын хэрэгцээт бараа, үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендер шалгаруулалтыг зохион байгуулах, ерөнхий гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, цахим дэлгүүрийг удирдан зохион байгуулах;

2.2.3. худалдан авах ажиллагааг шуурхай, ил тод болгох, тендер шалгаруулалтын үнэлгээнд хүний оролцоог бууруулах боломжийг судалж, худалдан авах ажиллагааны цахим системийг хөгжүүлэх;

2.2.4. дотоодод үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, эх оронч худалдан авах ажиллагааг зохион байгуулах; 2.2.5. худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан төсвийн ерөнхийлөн захирагчдын зохион байгуулах тендер шалгаруулалтын тоо мэдээллийг нэгтгэх.

2.3 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

Агентлаг нь дээрх эрхэм зорилгод хүрэхийн тулд үйл ажиллагааны дор дурдсан стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ:

2.4.1. худалдан авах ажиллагааг төлөвлөх, батлагдсан төсөвт үндэслэн төлөвлөж, тендер шалгаруулалтыг ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай байх зарчмыг баримтлан зохион байгуулах, тайлагнах;

2.4.2. худалдан авах ажиллагаанд шинэ технологи, програм хангамжийн хүчин чадлыг сайжруулах асуудлыг нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх, байнгын хэрэгцээт бараа, үйлчилгээнд ерөнхий гэрээ зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах;

2.4.3. худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулж, хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.4.4. захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах.

2.5 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГОЛ ЗОРИЛТ

Агентлагийн үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

2.5.1. Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.1.1 Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, агентлагийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах замаар захиргааны удирдлагын манлайллыг хангах;

2.5.1.2 агентлагийн даргад зохион байгуулалтын болон мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;

2.5.1.3 хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах; 5. захиалагч болон тендерт оролцогчид худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.5.1.4.олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулж, агентлагийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд нэгдсэн мэдээллээр хангах

2.5.1.5.орон нутаг дахь худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан нэгжийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах

2.5.1.6. худалдан авах ажиллагаанд олон улсын шилдэг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, үр дүнг нээлттэй, ил тод тайлагнах.

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах тухайн жилийн төсөл, арга хэмжээний жагсаалт, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах;

2.5.1.3 хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах;

2.5.1.4. олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулж, агентлагийн үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд нэгдсэн мэдээллээр хангах.

2.5.1.5. орон нутаг дахь худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан нэгжийг мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр хангах.

2.5.1.6. худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэн сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр, шалгалтыг цахим хэлбэрээр авах ажлыг зохион байгуулах.

2.5.2. Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

2.5.2.1. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах тухайн жилийн төсөл, арга хэмжээний жагсаалт, төлөвлөгөөг боловсруулах, батлуулах;

2.5.2.2 улсын болон бүс нутгийн чанартай төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг шуурхай зохион байгуулах;

2.5.2.3. олон улсын байгууллагын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулах;

2.5.2.4. худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу шуурхай, зохион байгуулах, дүгнэж тайлагнах.

2.5.2.5. захиалагч болон тендерт оролцогчид худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

2.5.2.6. худалдан авах ажиллагаанд олон улсын жишиг арга барил, туршлагыг нэвтрүүлэх, үр дүнг нээлттэй, ил тод тайлагнах.

2.5.3. Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

2.5.3.1. худалдан авах ажиллагаанд мэдээллийн технологийн ашиглалтыг хариуцаж, програм хангамжийн хөгжүүлэлт, хэвийн үйл ажиллагааг хангах, цахим дэлгүүрийг боловсронгуй болгох;

2.5.3.2. худалдан авах ажиллагаатай холбоотой төрийн нээлттэй өгөгдлийг бий болгох, мэдээллийн санг баяжуулах;

2.5.3.3. худалдан авах ажиллагааны мэдээллийн сан дахь өгөгдлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, олон нийт, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын оролцоог хангах;

2.5.3.4. байнгын хэрэгцээтэй бараа, үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах, зах зээлийн болон эрэлт нийлүүлэлтийн судалгааг жил бүр нэгтгэн дүгнэх;

2.5.3.5. худалдан авах ажиллагааны цахим системийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгуулах; 

2.5.4. Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

2.5.4.1. Хяналт, шалгалт, дотоод аудитын механизмыг боловсронгуй болгон, агентлагийн  худалдан авах ажиллагааны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх.

2.5.5. Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд:

2.5.5.1. хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, саналаа санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

2.5.5.2. оролцогчдод хууль эрх зүйн болон мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах.

2.5.6. Үйл ажиллагааны 6 дугаар зорилтын хүрээнд:

2.5.6.1. Хууль тогтоомжийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр иргэд, хуулийн этгээдэд мэдээлэл өгөх.

2.6. Үйл ажиллагааны зорилт

Агентлагийн үйл ажиллагааны гол зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтыг тодорхойлж, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтод нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ. 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Архив, бичиг хэргийн эрхлэгч С.Маралмаа

Утас:99667772

Цахим шуудангын хаяг: maralmaa@gs.spa.gov.mn