• 70543032
  • admin@gs.spa.gov.mn
“ТОХИЖИЛТ-30” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

“ТОХИЖИЛТ-30” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

“ТОХИЖИЛТ-30” АЯНД НЭГДЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА. Говьсүмбэр аймаг байгуулагдсаны түүхт 30 жилийг угтан иргэн, иргэдийн бүлэг, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын дунд тохижилт ногоон байгууламж, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, өнгө үзэмжийг дээшлүүлэх, шинэлэг санал санаачилгыг дэмжих, сурталчлах зорилгоор 2024.03.01-2024.07.01-ны хооронд “ТОХИЖИЛТ-30” уралдаан зарлаж байна. Аяны хүрээнд хийсэн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг иргэн, иргэдийн бүлэг, төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд тус бүрээр дүгнэж шалгаруулна.